Нийслэлд өнөөдөр болох зарим үйл явдлын тойм

2014 оны 9 сарын 05

08:00 цагт Сэргээн засалт, хөгжлийн үндэсний төвд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байгууллагуудын дунд хуулийн хэрэгжилтийн талаар уулзалт семнар Сэргээн засалт, хөгжлийн үндэсний төвийн сургалтын зааланд болно. Утас: 99169710 89269710

09:00 цагт “Евроазийн нүүдлийн аж ахуй: Түүх, соёл, хүрээлэх орчин” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал  ШУА-ийн Төв байр (Соёлын төв өргөө 3 давхарт)-нд болно. Утас 99254848

09:00 цагт “Discover Mongolia 2014” Уул уурхайн салбарт хөрөнгө оруулагчдын Олон улсын чуулга уулзалт Монголын хүүхдийн ордонд  үргэжилнэ.

09:00 цагт Боловсрол шинжлэх ухааны яамны 111 тоотод “Хүүхдийн боловсрол, хөгжил” сэдвээр хэлэлцүүлэг болно. Утас: 97077026

09:30 цагт  МҮХАҮТ, Унгарын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимтай хамтран Монгол, Унгарын бизнес чуулганыг МҮХАҮТ-ын 507 тоот хурлын зааланд зохион байгуулах гэж байна. Утас: 99020785

09:30 цагт Монгол улсад барилгын салбар үүсч хөгжсний 88 жилийн ойн баярын нээлт Буянт-Ухаа спорт цогцолборт болно.

10:00 цагт ”Blue sky” цамхагт “Хуульчдын холбооны хөгжлийн чиг хандлага” сэдэвт онол практикийн бага хурал болно. Хуралд Хууль зүйн сайд Х.Тэмүүжин оролцоно. Утас: 98066116

10:00 цагт НМХГ-ын хурлын танхимд Экспорт, импортын хяналтын хэлтсээс хийсэн хяналт шалгалтын талаар мэдээлэл хийнэ. Утас: 99070909

10:00 цагт “Допингийн эсрэг үйл ажиллагаа” сэдэвт сэтгүүлчдэд зориулсан семинар, танилцуулга Спортын төв ордны 4 давхарт болно.

10:30 цагт “Оюутны эрүүл мэндийг дэмжих сар”-ын аяны үйл ажиллагааг танилцуулах хэвлэлийн бага хурал Эрүүл мэндийн яамны хурлын А танхимд болно.

11:00 цагт “Барилга-0рон сууц” үзэсгэлэн яармаг  “Мишээл эксо”-д нээлтээ хийнэ. Утас:77111777

11.00 цагт Байгаль орчны яамны Хаан танхимд Хан хэнтийн тусгай хамгаалалтын газрын булхайтай үйлдлийн талаар мэдээлэл хийнэ. Утас: 99130782

11:00 цагт Монгол банкнаас эдийн засгаар дагнан бичдэг сэтгүүлчдэд зориулсан сургалтыг зохион байгуулна. Сургалт Монголбанкны байранд болно.

11:00 цагт Хэвлэлийн Хүрээлэнд Монголын ардчилсан холбооны ахмадууд “3нэ бидний хүссэн Ардчилал биш” сэдвээр хэвлэлийн бага хурал хийнэ.

11:10 цагт иргэн Д.Батдэлгэр шүүхийн шийдвэрийг шударга бус хэмээн үзэж гэрээслэл үлдээж байгаа талаар Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлнэ.

11:40 цагт Монгол улсад барилгын салбар үүсч хөгжсний 88 жилийн ойн хүрээнд “Construction Mongolia 2014″ үзэсгэлэнгийн нээлт Буянт-Ухаа спорт цогцолборт эхэлнэ.

11.40 цагт НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгч Мохамед Малик Фоллд Ерөнхийлөгчийн Тамгын Газраас Найрамдал медаль гардуулах ёслол Төрийн ордонд болно.Утас: 97077026 91000017

12.30 цагт Богд уулын арын зам буюу Баянзүрхийн гүүрнээс Яармагийн гүүр хүртэлх 17.1 км замын нээлт болно. Нээлтийн арга хэмжээ Баянзүрхийн гүүрний баруун талд болно.

12:30 цагт Хохирогчдын холбооноос ХЗХ-ны хохиол барагдуулах хуулийг хэрэгжүүлэхдээ Засгийн газар, Хууль зүйн яам хүний эрхийг зөрчиж байгаа талаар хэвлэлийн бага хурал Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд болно.

12.30 цагт Хөгжим бүжгийн коллеж өөрийн хөрөнгө оруулалтаар мэргэжлийн хичээл ордог анги танхимуудаа шинэчилэн засварласан бөгөөд эдгээр анги танхимуудыг сурагчиддаа хүлээлгэн өгнө. /Хичээлийн хуучин байр 2 дугаар давхарт/

14:00 цагт Нийслэлийн Иргэний танхимд Нийслэлийн Цагдаагийн Газар, Нийслэлийн Захирагчийн Ажлын алба хамтран архи, согтууруулах ундаагаар үйлчилдэг байгууллага, нэгжийн удирдлагауудтай уулзалт зөвөлгөөн зохион байгуулна.

15:00 цагт Батлан хамгаалах яамны Сайдын зөвлөлийн өрөөнд Монгол-Австри улсын Засгийн газрын гэрээ хэлцлийн дагуу хэрэгжиж байгаа “Цэргийн эмнэлгийн шинэчлэл” хөтөлбөрийн дагуу нийлүүлэх тоног төхөөрөмжийн талаарх гэрээнд хоёр тал гарын үсэг зурах ёслол болно. Утас: 99299634

18:30 цагт ОХУ-ын олон улсын хамтын ажиллагааны Россотрудничество агентлагийн орлогч дарга Лариса Ефремова Монгол Улсын БШУЯ, ССАЖЯ, ШУА-тай байнгын хамтын ажиллагаа тогтоох, ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгээр монгол оюутнуудыг суралцуулах асуудлуудаар уулзалт хийнэ. Уулзалт Оросын Шинжлэх Ухаан Соёлын төвд болно.Утас: 99196328

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
8223
0 эможи
keyboard_arrow_up