Нийслэлд үйлдвэрлэл технологийн парк байгуулах тухай хэлэлцэнэ
2014 оны 9 сарын 05
НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан 2014 оны 9 сарын 08-нд болно. Хуралдаанаар , Хүүхдийн хөгжлийн төв, Ахмадын сувилалыг концессын гэрээгээр барих зөвшөөрөл олгох тухай, Нийслэлийн нутаг дэвсгэрт цацрагийн аюулгүй байдлыг хангах хөтөлбөр батлах тухай, Хан-Уул дүүрэгт Хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл технологийн парк байгуулах, Налайх дүүрэгт Барилгын материалын үйлдвэрлэл технологийн парк байгуулах тухай зэрэг асуудлыг хэлэлцэнэ.
Мөн НИТХ-ын ээлжит 19 дүгээр хуралдааны товыг зарлаж, тус хуралдаанаар “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийг батлах тухай хэлэлцэх юм. НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан НЗДТГ-ын А танхимд 10:00 цагт эхэлнэ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
8221
0 эможи