“Төрөөс ойн талаар баримтлах бодлого” батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг өргөн барилаа

2014 оны 9 сарын 05

Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун “Төрөөс ойн талаар баримтлах бодлого” батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг Улсын Их Хурлын дарга З.Энхболдод өнөөдөр / 2014.09.04 / өргөн барилаа.

 

Төрөөс ойн талаар баримтлах бодлого нь улсын нийгэм-эдийн засаг, байгаль орчны асуудлыг цогцоор нь авч үзсэн ногоон хөгжлийн бодлоготой уялдсан, ой модны нөөцийг хамгаалах, ашиглах, нөхөн сэргээх менежменттэй холбоотой асуудлаар ирээдүйд гаргах шийдвэр, үйл ажиллагааг чиглүүлсэн ойн бодлогын зорилго, баримтлах зарчим, хэрэгжүүлэх зорилтыг тодорхойлсон баримт бичиг юм. “Төрөөс ойн талаар баримтлах бодлого”-ын төслийг ойн салбарын эрдэмтэд, мэргэжилтний баг гадаадын 15 орны ойн үндэсний бодлогыг судалж, Монгол орны ойн бодлогын хэрэгжилтийн байдалд судалгаа хийж, 1000 гаруй хүнээс санал авч, анхны төслийг гарган, Төв, Баруун, Зүүн гэсэн 3 бүсэд аймгуудыг хуваан бүсчилсэн хэлэлцүүлэг хийж, төгсгөлд нь Улаанбаатар хотод 2013 оны 12 дугаар сарын 19-нд болсон Ойн үндэсний чуулганаар хэлэлцүүлж, тус чуулганаас гарсан саналыг тусган эцэслэн боловсруулжээ. Энэхү тогтоолын төсөл батлагдсанаар Монгол төрийн ойн нөөцийн талаар баримтлах шинэ бодлого бий болж, энэ бодлого нь Дэлхийн дээд хэмжээний Рио+20 уулзалт, НҮБ-ын Ойн форум болон Биологийн олон янзын тухай НҮБ-ийн конвенцээс баталсан Айчи -2020 хөтөлбөрт заасан ойн бодлогын зорилтыг Үндэсний бодлого, хөтөлбөрүүдтэй уялдуулах үүргийг Монголын тал хүлээж байгааг хэрэгжүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэнэ гэдгийг хууль санаачлагч танилцуулав.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
8213
0 эможи
keyboard_arrow_up