Хогны уутыг дараах газруудаас авах боломжтой

2014 оны 9 сарын 04

Хогны уутыг ус түгээх байр, дэлгүүрээс авч болно Хог хаягдлын менежментийг сайжруулах ажлын хүрээнд нийслэлийн 152 хорооны айл өрхүүдэд 2014 оны 09 дүгээр сарын 01-нээс хогны уутыг талоноор олгохоор болсон. Энэ ажлын хүрээнд талоныг хэвлүүлэн, дүүрэг, хороодод хүн амын батлагдсан тоогоор хүргүүлсэн байна.  Одоогоор дүүргээс хороодод хогны уутны талоныг хүргэж, хэсгийн ахлагч нар айл өрхүүдэд тарааж эхэлжээ.

Баянгол дүүрэг 52 406 айл өрхөд 209.624 хогны уутны талон олгохоос одоогоор 60-70 хувийг тарааж дууссан байна. Бусад дүүргүүдэд хогны уутны талоны тараалт хэвийн үргэлжилж байгааг холбогдох байгууллагаас мэдээллээ. Хогны уутны талоноо авсан иргэд, хорооноос гадна  дэлгүүр, худаг, Гэр хорооллын Захирагчийн ажлын алба, дүүргийн нэг цэгийн үйлчилгээ, Сууц өмчлөгчдийн холбоодоос авах боломжтой болох юм 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
8201
0 эможи
keyboard_arrow_up