Иргэдэд хууль зүйн зөвөлгөө үнэгүй өгнө

2014 оны 9 сарын 04

Өнөөдөр Монголын Хуульчдын холбооны ерөнхийлөгч Д.Батсүх, Монголын хуульчдын холбооны тамгын газрын дарга Б.Энх-Амгалан нар Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Хуульчдын танхимд сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Хууль зүйн хүрээлэн байгуулагдаад нэг жил болсон бөгөөд энэ нэг жилийн хугацаанд ямар ажил зохион байгуулсан болон ирээдүйд ямар ажлуудыг зохион байгуулах тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгч сэтгүүлчдийн асуултанд хариулсан юм. Монголын хуульчдын холбооноос нэг жилийн ойн ажлын хүрээнд олон үйл ажиллагаа зохион байгуулж байгаа бөгөөд үүний нэг ажил нь маргааш 10 цагт "Blue Sky" тауэрт "Хуульчдын холбооны хөгжлийн чиг хандлага" нэртэй онол практикийн бага хурлыг зохион байгуулах бөгөөд тус хуралд Хууль зүйн сайд Х.Тэмүүжин болон Америкийн нэгдсэн улсын хуульчдын холбооны төлөөлөл оролцох юм байна. Дараагийн нэг үйл ажиллагаа нь иргэдэд Хуульчдын холбооны үйл ажиллагааг сурталчилах болон иргэдэд хууль зүйн үнэ төлбөргүй зөвөлгөөг өгөхөөр болсон байна. Тус үйл ажиллагаа энэ сарын зургаанд буюу ирэх бүтэн сайн өдөр Чингисийн талбайд зохион байгуулагдах бөгөөд хөдөө орон нутагт мөн адил төв талбайд зохион байгуулагдах юм байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
8185
0 эможи
keyboard_arrow_up