Сурагчийн дүрэмт хувцсанд стандарт гэж байна уу

2014 оны 9 сарын 06

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчийн дүрэмт хувцасны үйлдвэрлэлийн талаар Засгийн газраас ихээхэн дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаа бөгөөд Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, БШУЯ-тай хамтарсан ажлын хэсэг байгуулан үйлдвэрлэл эрхлэгчдийн идэвхи санаачилгыг дэмжин ажилласнаар үндэсний үйлдвэрүүд

 

Монгол хонины ноосны холио бүхий даавуугаар дотооддоо дүрэмт хувцасыг үйлдвэрлэн сурагчдыг бүрэн хангах боломж бүрдсэн. 
Сурагчийн дүрэмт хувцасны үйлдвэрлэлийн явц, бүтээгдэхүүний борлуулалтын талаар товч танилцуулгыг хавсралтаар хүргүүлж байна.
Ерөнхий боловсролын сургуулийн сурагчийн дүрэмт хувцасыг сүүлийн жилүүдэд хямд үнэтэй 100 хувийн химийн ширхэгт материалаар гадаадад үйлдвэрлүүлж, нийт сурагчдын 80 гаруй хувийг импортын хувцасаар хангаж байснаас гадна угдүрэмт хувцас нь эдэлгээний болон эрүүл ахуй, хэрэглээ, чанарын шаардлага хангахгүй байсан тул цаашид Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг эрүүл ахуйн шаардлага хангасан материалаар дотооддоо үйлдвэрлэсэн хувцасаар хангах боломжийг бүрдүүлэх зорилгоор 2011 онд MNS6232:2011 “Сурагчийн дүрэмт хувцасны хагас ноосон даавуу техникийн шаардлага” стандарт батлагдсан.
Батлагдсан стандартын дагуу сурагчийн дүрэмт хувцасыг дотооддоо үйлдвэрлэх“Монгол хонины ноосон даавуу”, “Импортыг орлох сурагчдын дүрэмт хувцас” төслүүдийг төрөөс дэмжин Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам нь БШУЯ-тай хамтран Эрдэм шинжилгээний байгууллага, үйлдвэрлэгчид, эрдэмтэн судлаачдын төлөөллийг оролцуулсан ажлын хэсгийг байгуулан ажиллаж сурагчийн дүрэмт хувцасны “Жишиг загвар”-ыг боловсруулж, аймаг, нийслэлийн Боловсролын газарт хүргүүлэн хэлэлцүүлж аймаг, орон нутгаас жишиг загварыг батлан, үйлдвэрлүүлэхээр БШУЯ-наас ирүүлсэн захиалгын дагуу382,5 мянган сурагчдыг дүрэмт хувцасаар хангах үйл ажиллагааг үе шаттайгаар хэрэгжүүлж байна. 
Сурагчийн дүрэмт хувцасны үйлдвэрлэхэд 100 хувь жижиг, дунд үйлдвэрүүд оролцож байгаа бөгөөд тухайлбал оёдлын 7 тэргүүлэх, туслан гүйцэтгэгч 55 үйлдвэр, хонины ноосны хялгас ялгах 3, ээрэх 6, сүлжмэлийн 11 тэргүүлэх туслан гүйцэтгэгч 33 үйлдвэр хамтран сурагчийн дүрэмт хувцасны үйлдвэрлэлийг явуулж, сургуулиудад ханган нийлүүлэлт хийж байна. 
2013-2014 оны Хичээлийн жилд БШУЯ, Аймаг, Нийслэлийн боловсролын газраас 484,1 мянган сурагчийн Үндсэн болон нэмэлт иж бүрдэл бүхий дүрэмт хувцасны захиалгыг баталгаажуулан ирүүлсний дагуу үйлдвэрлэж, ханган нийлүүлэлтийг гэрээий дагуу сургуулиудад хийж байна. Үүнд:
1. Сурагчийн дүрэмт хувцасны загварын баримт бичгийг боловсруулсан бөгөөд түүний дагуу үйлдвэрлэл эрхлэгчид үйлдвэрлэлээ явуулж байна. 
2. Үндсэн иж бүрдэл болох оёмол хувцасны үйлдвэрлэлд тэргүүлэх 7 үйлдвэр, туслан гүйцэтгэгч 55 үйлдвэрт 382,5 мянган хувцасны захиалга авснаас 2013-2014 оны хичээлийн жилд 183,2 мян.ш-ийг үйлдвэрлэн хэрэглэгчдэд хүргэсэн бөгөөд 2014-2015 онд 199,3 мян.ш хувцасыг үйлдвэрлэн нийлүүлэх ажил эхлээд байна. 
3. Сурагчийн дүрэмт хувцасыг бүх аймаг сум , нийслэлийн дүүргүүдэд сургууль болон борлуулалтын цэгүүдээр дамжуулан борлуулж байна. 
Сурагчийн дүрэмт хувцасны үйлдвэрлэлийг кластерийнзохион байгуулалттайгаар үйлдвэрлэж байгаа бөгөөд тэргүүлэх томоохон үйлдвэрүүд нь бүтээгдэхүүний чанар, загвар, стандартын хэрэгжилтийг хариуцан туслан гүйцэтгэгч жижиг, дунд үйлдвэрүүдтэй хамтран ажиллаж, нэгдсэн борлуулалт хийж байгаа нь давуу талтай байгаа бөгөөд шинээр ажлын байр нэмэгдэж үйлдвэрлэлд нийт 108 жижиг дунд үйлдвэр, 2632 ажиллагсад хамрагдсан байна.
Үйлдвэрлэлд оролцсон аж ахуйн нэгжүүдийн талаар товч дурьдвал. Үүнд:
Оёдлын тэргүүлэх үйлдвэрүүд-Өүлэн менч ХХК, Төмөртрейд ХХК, Шүтэн-Уул ХХК, Шилмэл загвар ХХК, Торгон хийц ХХК,Бүтээлч үйлс ХХК, Эрд сүлж ХХК, 
Оёдлын туслан гүйцэтгэгч үйлдвэрүүд-Өмнөговийн Их газрын чулуу ХХК, Өмнөговь аймгийн Дадишуар ХХК, Дгор ХХК, Тэлмэн гоёл ХХК, Өмнөговь интерпрайз ХХК, Бунханд шанд ХХК, АМ & UN ХХК, Цагояа ХХК, Монстиль ХХК, Ерлөгсүмбэр ХХК, ГүнаметистОюун, Монголхэлхээ ХХК, Ихурлан ХХК, Есөнзэв ХХК, МТОТ ХХК, Дархандаллах ХХК, Мөнхийнзүү ХХК, Харааураншаглаа ХХК, Мэргэншувуут ХХК, Ураншувуу ХХК, Саранүйлс ХХК, Ганшаглаа ХХК, Хөвсгөл аймгийн Монголгоёл ХХК, Хос жолоо ХХК, Завхан аймгийн
Ноос самнах үйлдвэрлэлийн - Монгол Нью Айбекс ХХК, Эрдэнийн Есөн Ундарга ХХК, Монгол Айбекс Кашимер ХХК , МонФорте ХХК, Могол ноос ХХК, Чойр Хайрхан ХХК, ХҮСХХүрээлэн , ЕСБ ХХК
Ээрмэл утас үйлдвэрлэлийн- Монгол нэхмэл ХК, Сор кашемир ХХК, Эрдэнэт хивс ХХК, Санширо ХХК, Монфорте ХХК, Могол ноос ХХК
Ноосон даавуу үйлдвэрлэл-Могол ноос ХХК, 
Сүлжмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэл- Эрдэнэт хивс ХХК, ДүДө ХХК, , Мөнгөн пирамид ХХК, Айбекс Монникс ХХК, Ашид нэхмэл ХХК, Бест кашимир ХХК,
Сүлжмэлийн туслан гүйцэтгэгч үйлдвэрүүд-Алтан эгч дүүс ХХК, Яруу наран трейд ХХК, Хан-Ундрага ХХК, Жимбий ХХК, Пи Си Вай ХХК,Жинст мөрөн ХХК, Говь газар ХХК, Их гүрэн ХХК, Билгүүн санчир ХХК, Нью Рояалти ХХК, Зөөлөн алт ХХК, Хантайхайрхан ХХК, Сегитекс ХХК, Сэтгэмж текстиль ХХК, 
Хөвсгөл аймгийн Монгол гоёл ХХК, Хос жолоо ХХК, Завхан аймгийн Торгоны үйл ХХК, Цогц гоёл ХХК, Энэрэлт байгаль ХХК, Хорвоо дэлхий уужим ХХК гэх мэт олон үйлдвэрлэл эрхлэгчид оролцсон. 

Сурагчийн дүрэмт хувцасны товч танилцуулга:
Сурагчдын дүрэмт Хувцасны материалын чанар, үзүүлэлийн талаар:

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
8183
0 эможи
keyboard_arrow_up