ХУД-ийн спортын III их наадмын 1 дүгээр шатны хэсгийн тэмцээн боллоо

2014 оны 9 сарын 04

“Биеийн тамир спортыг айл өрх-иргэн бүрт” уриатай зохион байгуулагдаж байгаа ХУД-ийн спортын III их наадмын 1 дүгээр шатны хэсгийн тэмцээнийг Хан-Уул дүүргийн 8-р хороо 2014.05.20-ноос 6 сарын 15-ны хооронд зохион явуулсан байна.  Тус хороо нь 14 хэсэгтэй бөгөөд хэсгүүдийг хэсгийн ахлагч бүр хариуцан бэлтгэл, тэмцээнд оролцуулсан ба 118-р сургуулийн спорт зааланд спорт хамтлагийн гишүүд тэмцээнийг зохион байгуулжээ. 2014.06.07 ны өдөр спорт явган аялалын тэмцээнийг 3 хэсгийг нэгтгэн нэг баг болгон зохион байгуулж дартс, хөгжилтэй буухиа тэмцээнийг зохион байгуулсан.Тус тэмцээнээс шалгарсан аялалын 1-р багийг дүүргийн тэмцээнд оролцуулсан. Спорт явган аялалын дүүргийн аварга шалгаруулах тэмцээн 2014.08.30 ны өдөр Богд хан уулын Цэцээ гүн оргилд явганаар 20 км явж зохион байгуулагдсан ба тус хороо амжилттай оролцож 1-р байр эзэлсэн байна. Уралдааны нэгдсэн журмын дагуу 6 эрэгтэй, 6 эмэгтэй, 1 дасгалжуулагчтай оролцлоо. Байршил тогтоох,газрын зураг дээр ажиллах,хөгжилтэй буухиа тэмцээн,дартс, аялалын явц, цуваанд яваа багийн сахилга, зохион байгуулалт багийн болон хувийн бэлтгэл, галын болон отгийн ариун цэвэр эмийн сан зэрэг тэмцээнүүдэд амжилттай оролцож нэгдсэн дүнгээрээ дүүргийн 8-р хороо 1-р байр эзэлсэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
8177
0 эможи
keyboard_arrow_up