" Монголын ногоон нам""Discover Mongolia"-г эсэргүүцлээ
Өнөөдөр "Монголын ногоон нам" Уул уурхайн салбарынхны хүрээнд зохион байгуулагддаг томоохон чуулган болох "Discover Mongolia"-г эсэргүүцэж Хүүхдийн урлан бүтээх төвийн урд талбайд жагсаал зохион байгууллаа. Жагсаалд Монголын ногоон намын дарга болон бусад гишүүд, төлөөлөгч нар оролцлоо. Монголын ногоон намын дарга хэлэхдээ "Уул уурхайгаас ард түмэн баяжихгүй. Биднийг жагсаал хийж байхад дооглож, шоглож байгаа эдгээр нөхдүүд өөрсдөө баяжина. Төр засагт байгаа хүмүүс ихэнхи нь уул уурхайгаас гарсан хүмүүс байна. Уул уурхайгаас баяжсан хүмүүсийг засгийн газар дэмжээд байхаар эд нар улам их даварч байна. Арван жилийн хугацаанд уул уурхайн салбарт 80 дахин их хөрөнгө оруулалт орж ирж байсан. Харин энэ хугацаанд ард түмний ядуурал 30 байсан. Тэр хэвээрээ л байна. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр Монгол улсыг уул уурхай баяжуулахгүй юм байна. Энэ чуулган зөвхөн энэ инээлдээд байгаа хэдэн хүмүүсийг баяжуулах гэж зохион байгуулагддаг чуулган болж хувирсан байна. Үүнийг зогсоох хэрэгтэй" хэмээж энэ ажлыг зогсоохын тулд дараа дараагийн ажлыг зохион байгуулах тухай мэдэгдлээ.