Хан-Уул дүүргийн 2,3 хорооны хуучин байруудыг дахин төлөвлөлтөд оруулна
2014.08 сарын 30, 31-ны өдөр буюу амралтын өдрүүдэд Хан-Уул дүүргийн ЗДТГ-ийн Эдийн засаг төлөвлөлтийн хэлтэс, НЕТГ-ын Дахин төлөвлөлтийн хэлтэстэй хамтран дүүргийн 2,3-р хорооны иргэдтэй дахин төлөвлөлтийн талаар уулзаж санал солилцсон байна. Уулзалтаар Хан-Уул дүүргийн нэхмэлийн шар байруудад гарсан мэргэжлийн хяналтын акт, нийслэлийн Засаг даргын барилгажуулах шийдвэр, ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн орон сууцыг шинэчлэн барилгажуулах журам зэрэг хэд хэдэн тогтоол шийдвэрийг танилцуулсан байна. Уулзалтанд: НЕТГ-ын дахин төлөвлөлтийн хэлтсийн дарга М.Нямбаяр, ахлах мэргэжилтэн С.Даланжаргал, дүүргийн ЗДТГ-ын эдийн засаг төлөвлөлтийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Мэндсайхан болон албаны бусад хүмүүс оролцлоо. 2, 3-р хороодод барилгажуулах шийдвэр гарсан 20 байр байдаг байна.