Хоёр орны худалдааны эргэлтийг 2020 онд 10 тэрбум ам.долларт хүргэнэ
Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин өчигдөр Монгол Улсад ажлын айлчлал хийлээ. Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 14:30 цагт газардсан Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.Путиныг Монгол улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг болон бусад албаны хүмүүс Чингис хаан олон улсын нисэх буудалд угтан авсан юм. Түүнийг дагалдан ОХУ-ын Гадаад хэргийн сайд С..В.Ламвров, ОХУ-ын засгийн газрын даргын орлогч, ОХУ-ын Ерөнхийлөгчийн Алс Дорнодын холбооны бүс нутаг дахь бүрэн эрхт төлөөлөгч Ю.П.Трутнев, ОХУ-аас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов, ОХУ-ын Алс Дорнодын хөгжлийн сайд А.С.Галушка, ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд С.Е.Донской, ОХУ-ын Хууль зүйн сайд А.В.Коновалов, ОХУ-ын Барилга, орон сууц, нийтийн аж ахуйн сайд А.В.Новак нарын албаны хүмүүс иржээ.