Нисэх-Яармагийн замыг энэ сард ашиглалтад өгөхөөр ажиллаж байна

2014 оны 9 сарын 04
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй Яармагийн гүүрнээс Нисэх-Нисэхийн товчоо, Сонсголонгийн уулзвараас Яармагийн товчоо хүртэлх 13.7 км авто замын ажлын явц 90 хувьтай үргэлжилж байгаа мю байна. Замын нийт  уртад суурь хучилт, 9 км замд өнгө хучилт, 10 км замын хоёр хажуугаар явган хүний зам хийгээд байна. 2012 оноос он дамжин баригдаж байгаа энэхүү замыг 9 дүгээр сардаа багтаан ашиглалтад өгөхөөр ажиллаж байгаа юм. Замын зорчих хэсгийн өргөн - 11.5*2=23 м, Явган хүний зам  4 м, Тусгаарлах зурвас 8 м, Замын нийт өргөн 46 м байх юм.  Хучилтын хийцийн хувьд асфальтобетон хучилт дээд үе - 4 см, доод суурь хучилт 5 см, буталсан чулуун суурь үе - 20 см, Хөлдөлтөөс хамгаалах үе - 45 см байна гэж Нийслэлийн Автозамын газраас мэдээллээ. 

 

 
 
 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
8149
0 эможи
keyboard_arrow_up