Нийслэлд өнөөдөр болох зарим үйл явдлын тойм
Монголын хүүхдийн ордонд
09:00 цагт “Discover Mongolia 2014” Уул уурхайн салбарт хөрөнгө оруулагчдын Олон улсын чуулга уулзалт эхлэнэ.
оНалайх дүүрэгт
10:00 цагт Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, ХБНГУ-ын Канцлер Ангела Меркел нарын санаачлагаар байгуулсан Монгол-Германы хамтарсан Ашигт малтмал, технологийн их сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлт Налайх дүүрэгт болно. Утас 9911570
оОросын шинжлэх ухаан соёлын төвд
10:00 цагт Халхын голын ялалтын 75 жилийн ойн хүрээнд ОХУ-ын Архивын Агентлаг, Монгол Улсын Архивын газрын хамтарсан “Халхын голын орчим дахь зэвсэгт мөргөлдөөн” хэмээх орос-монгол баримт бичгийн эмхтгэлийн нээлт болно.
11:00 цагт ОХУ-ын Холбооны архивын агентлагийн удирдагч А.Н.Артизовтой хийх уулзалт Оросын шинжлэх ухаан соёлын төвд болно.
14:30 цагт Орос хэлний багш нарт зориулсан ОХУ-ын "Орос хэл" хөтөлбөрийн хүрээндэх семинар болно. Утас: 99196328
оМН мэдээллийн төвд
11:30 цагт Нээлттэй Нийгэм Форумын Эдийн засгийн асуудал хариуцсан менежер Д.Оюунбадам Монгол Улсын өрсөлдөх чадварын зэрэглэлийг танилцуулах хэвлэлийн бага хурал хийнэ. Утас: 313207
оХууль зүйн үндэсний хүрээлэнгийн 3 давхарт
12:00 цагт Хуульчдын холбооноос хэвлэлийн бага хурал хийнэ. Утас: 70116007, 98066116
оМН мэдээллийн төвд
12:00 цагт Халхын голын ялалтын 75 жилийн ойтой холбогдуулаад 9 дахь удаагийн Орос, Хятад, Монгол гурван орны олон улсын хайгуулын экспецицийн тайлангийн талаарх хэвлэлийн бага хурал болно.
оМонгол цэргийн музейд
12:00 цагт "Монголчууд дэлхийн II дайнд" номын нэгдүгээр дэвтэр "Халхын гол" түүхийн зурагт тайлбар толийн нээлттэй. Энэхүү ном нь Халхын голын дайны урьдач нөхцөл, түүхэн үйл явц, агаарын тулалдаан, монгол-зөвлөлтийн баатрууд, Халхын голын дайнтай холбоотой хөшөө дурсгал зэрэг мэдээллийг багтаасан олон нийтэд зориулсан танин мэдэхүйн бүтээл юм. Утас: 99299634
оЧингис зочид буудлын Тэмүүжин танхимд
13:00 цагт Газар хөдлөлтөд тэсвэртэй, өндөр барилгын талаар Япон улсын туршлагаас судлах семинар болно. Утас: 99199511
о29 дүгээр тусгай дунд сургуульд
13:40 цагт Монгол улсад ажиллаж буй Төрийн Департаментын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн асуудал хариуцсан Тусгай Зөвлөх Жудит Хьюман сонсголгүй болон сонсголын бэрхшээлтэй хүүхэд залуучуудын боловсролыг хөгжүүлэх, амьдралыг сайжруулахад чиглэгдсэн АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлагаас олгох буцалтгүй тусламжийн талаар мэдэгдэл хийнэ.
оШУА-ын байранд /СТӨ-Б корпус/
14:00 цагт Ардын багш Онходын Жамъяаны мэндэлсний 150 жилийн ойд зориулан бүтээсэн шинэ номын нээлт ШУА дээр / 6 давхар 604-т/ болно. Утас: 99045949