Албадан буулгасан самбарыг харъяа дүүргийнхээ ЗДТГ-аас авч болно

2014 оны 3 сарын 20

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн дэргэдэх “Гадна зар сурталчилгааны зөвлөл”-ийн хурал боллоо. Хурлаар гадна сурталчилгааны байгууламж байрлуулахаар төлөвлөж буй гудамжуудын зургийн даалгаврыг боловсруулах, аль гудамжны самбарт ямар шаардлага

 

тавих зэрэг асуудлыг хэлэлцэж, зургийн даалгаврын төсөлд зөвлөлийн гишүүдийн саналыг авч нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраар зургийг батлуулахаар боллоо.
Мөн Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас боловсруулж, НИТХ-аар хэлэлцүүлэхээр бэлтгэсэн “Бараа, ажил үйлчилгээ, хуулийн этгээдийн нэрийн байгууламжийг байрлуулахад тавигдах шаардлага” буюу аж ахуйн нэгж байгууллагуудын гадна хаяг, рекламд тавигдах шаардлагыг боловсруулах талаар зөвлөлийн гишүүд саналаа өгсөн байна. Шинээр гадна рекламны байгууламж байрлуулах хүсэлтэй байгууллага, аж ахуйн нэгж, хувь хүмүүсийг гарын авлагаар хангахаар боллоо.
Мөн Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2013 оны 3/32 тоот тогтоолоор батлагдсан “Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт гадна зар сурталчилгааны байгууламж байрлуулахад дагаж мөрдөх журам”-ыг хэрэгжүүлэх үүднээс шаардлага хангаагүй сурталчилгааны самбаруудыг албадан буулгасан. Буулгасан сурталчилгааны байгууламжийг эзэмшигч байгууллага, аж ахуйн нэгжүүд нь сурталчилгааны самбар байрлаж байсан дүүргийн ЗДТГ-тай холбогдон буулгалтын болон хадгалалтын зардлаа нөхөн төлж, сурталчилгааны самбараа 2014 оны 4-р сарын 15-наас өмнө авахгүй бол актлахаар шийдвэрлэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
812
0 эможи
keyboard_arrow_up