Агаарын шинэ зам ашигтай байна
2014 оны 9 сарын 03
ИНЕГ-ын Улаанбаатар-Донойн чиглэлд шууд нисэх агаарын зам нээснээр эдийн засаг, экологийн төдийгүй зорчигч үйлчлүүлэгчдийн цагийг хэмнэсэн үр дүнтэй ажил болоод байна. Энэхүү агаарын замыг нээснээр зөвхөн Хүннү эйр компани гэхэд л сүүлийн гурван сард нийтдээ 42 удаа нислэг үйлдэж, давхардсан тоогоор 4586 зорчигч тээвэрлэхдээ нислэгийн 6.18 цаг, 3780 кг түлш хэмнэжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
8113
0 эможи