Улаанбаатар-Улаан-Үдийн хооронд шууд ниснэ

2014 оны 9 сарын 03

ОХУ-ын Буриад улсын нийслэл Улаан-Үд хотод байрлалтай, агаарын тээврийн ПАНХ компани Улаанбаатар болон Улаан-Үд хотын хооронд шууд нислэг үйлдэхээр төлөвлөж байна. Буриадын Төрийн тэргүүн Бячеслав Наговицын энэ тухай "Байгалын яриа хэлцээ" олон улсын гуравдугаар чуулга уулзалтын үеэр манай УИХ-ын гишүүдтэй уулзахдаа мэдээлжээ.

ПАНХ компани шууд нислэгээ энэ есдүгээр сард багтаан эхлүүлэхээр шаардлагатай бичиг баримтуудаа бүрдүүлж байгаа бөгөөд 19 хүний судалтай, L-410 загварын хоёр онгоц нисгэхээр болж байгаа аж.
 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
8110
0 эможи
keyboard_arrow_up