Боловсролын салбарт Хэн, Юу хэлэв?
Өнгөрсөн долоо хоногт Боловсролын салбарт Хэн, Юу хэлсэн талаар хүргэж байна. /2014.08.28-2014.09.03/
БШУ-ы сайд Л.Гантөмөр: 2500 орчим хүүхдийг хувийн цэцэрлэгт элсүүлэх боломжтой
Зарим хувийн хэвшлийн цэцэрлэгүүд ялангуяа, өнөөдөр бүртгүүлж чадаагүй, анги танхим нь илүүдэлгүй байгаа цэцэрлэгүүдэд бид урсгал зардлаар нь яриа хэлэлцээрийг эхлүүлсэн байгаа. Иймд 2500 орчим хүүхэд хувийн хэлшлийн цэцэрлэгт шинээр элсэх боломжтой.Төлбөрийг асуудал эцэг, эхчүүдийн санааг зовоож байгаа учраас бид Нийслэлийн боловсролын газар болон хувийн цэцэрлэгүүдийн холбоотой ярьж байгаад улсаас өгдөг татаасынх нь хэмжээг үнэ төлбөргүйгээр 2500 хүүхдийг өөр өөрхийнхөө байгаа цэцэрлэгт элсүүлэх ажлыг зохион байгуулахаар ярилцаж байна./Зууны мэдээ 2014.09.03 201/
-БШУ-ы сайд Л.Гантөмөр:БШУ-ы салбарт 2014 онд 13,9 тэрбум төгрөгөөр 122 их засварын ажлыг хэрэгжүүлж байна
Сургуулийн өмнөх боловсролд хамрагдах хүүхдийн тоо өнгөрсөн онтой харьцуулахад найман мянган хүүхдээр нэмэгдсэн хэдий ч 10 хүүхэд тутмын гурав нь цэцэрлэггүй үлдэж байна. Энэ хичээлийн жилд цэцэрлэгийн насны 256 мянган хүүхэд байгаагаас 202 мянга нь сургуулийн өмнөх боловсролд хамрагдана./Өглөөний сонин 2014.09.01 143,144/
БШУЯ-ын харьяа Сургалтын төрийн сангийн мэргэжилтэн Б.Зориг:хоёроос доош голч оноотой оюутнуудад тэтгэлэг олгохгүй
Хоёроос дээш голч оноотой оюутнуудад 70 мянган төгрөгийн тэтгэлгийг олгоно. Харин сурлага муутай оюутнууд тэтгэлэгт хамрагдахгүй гэдийг онцолсон /Зууны мэдээ 2014.09.03 201/
МУИС-ийн захирал А.Галтбаяр: Дэлхийн топ их сургуулийн нэг болохыг тулд бид дэлхий нийтийн боловсролын стандартад нийцэх хэрэгтэй
Сургалтын хөтөлбөр шинэчлэгдэнэ гэдэг манай хамгийн том агуулгын шинэчлэл төдийгүй бүтцийн өөрчлөлтөөс илүү шинэчлэлт гэж хэлж болно. /Нийслэл таймс 2014.09.01 152/
Цэцэрлэггүй үлдсэн 2500 хүүхдийг хувийн цэцэрлэгт шахна
-БШУЯ-ны газрын дарга Б.Насанбаяр:Хувийн хэвшлийн 38 цэцэрлэг Нийслэлийн боловсролын газарт хүсэлтээ гаргасан. Ямар харилцан тохироо хийсэн гэхээр бүх төрийн бус өмчийн цэцэрлэгт нэг хүүхдэд ногдох хувьсах зардал өгдөг. Төрийн өмчийн цэцэрлэгүүдэд төрийн бус өмчийн цэцэрлэгээс ялгаатай нь сард 38 мянган төгрөгийн хоолны мөнгө өгдөг шүү дээ. /Өдрийн сонин 2014.08.28 205/