Гурван дүүрэгт замын хөдөлгөөнийг хязгаарлана

2014 оны 9 сарын 03

ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин Халх голын байлдааны 75 жилийн ойг тохиолдуулан Монгол улсад хагас өдрийн айлчлал хийж байгаа. Хамгаалалтын үйл ажиллагаа эхний тооцоолсон байдлаар 11.00-20.00 цагийн хооронд зохион байгуулагдах ч өглөө 09.00 цаг гэхэд бэлтгэл ажлыг хангасан байна.  Урьчилсан мэдээллээр ОХУ-ын Ерөнхийлөгч Буянт-Ухаа нисэх буудалд газардаад Төрийн ордон руу явах маршруттай байгаа. Тэгэхээр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээр явна гэсэн үг. ОХУ-ын Ерөнхийлөгч маань Халх голын ойн хүрээнд ирж байгаа учир ОХУ-ын тэргүүн Жуковын хөшөөнд цэцэг өргөх ёслол болно гэж төлөвлөгдсөн. Тэгэхээр 15.00 цагаас эхлээд Төрийн ордоноос Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, Жуковын ойр орчмын замын хөдөлгөөний хаах маршруттай байна. Харин 16.00 цагаас буцаад ирсэн замаараа буюу Баянзүрх, Сүхбаатар дүүргийн төв замаар Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээр дайрч Чингис хаан нисэх онгоцны буудал руу явах төлөвлөгөөтэй байгаа.

Энэ үеэр иргэд цагдаагийн алба хаагчийн тавьж байгаа шаардлагыг хүлээж авч, хүндэтгэлтэй хандахыг хүсье. Мөн маргааш жолооч нар энэ чиглэлд явахгүй бусад замын сонгож хөдөлгөөнд оролцох хэрэгтэй. Учир нь маргааш 09.00-12.00 цагийн хооронд Хан-Уул дүүргийн Нисэх орчмын замыг тодорхой хугацаагаар хамгаалалтанд авна. Замын хөдөлгөөнийг хаах юм.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
8091
0 эможи
keyboard_arrow_up