Улаанбаатар 29 хэмийн дулаан байна

2014 оны 9 сарын 03

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи өмнөөс секундэд 6-11 метр. 27-29 хэм дулаан байна. Өнөөдөр 08:00 цагаас 20:00 цаг хүртэл баруун болон говийн нутгийн өмнөд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи зүүн зүгийн нутгаар зүүн хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, баруун болон төвийн нутгийн зарим газраар секундэд 16 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 19-24 хэм, Их нууруудын хотгор, говийн бүсийн өмнөд хэсэг болон Орхон Сэлэнгийн саваар 28-33 хэм, бусад нутгаар 25-30 хэм дулаан байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
8075
0 эможи
keyboard_arrow_up