Энэ сарын 5-наас ихэнх нутгаар сэрүүснэ
Цаг агаарын урьдчилсан төлөв мэдээгээр ойрын хоёр хоногтоо ихэнх нутгаар бороо орохгүй, өдөртөө дулаахан байна. 4-нд баруун зүгийн нутгийн хойд, төвийн нутгийн баруун хэсгээр, 5-нд баруун болон төвийн нутгаар, 6-нд төв, говь, зүүн зүгийн нутгаар бороо, уулархаг нутгаар хур тунадас орно. Дуу цахилгаантай. Салхи 4-нд баруун болон төвийн нутгаар, 5-нд баруун, төв болон говийн нутгаар, 6-нд нутгийн зүүн хагаст түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 17-22 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 градус, өдөртөө 27-32 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 24-29 градус дулаан байна. 5-нд нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар сэрүүснэ.