Залуучууд сайн үйлсийн төлөө нэгдэж байна

2014 оны 9 сарын 02

Өнгөрөгч хагас сайн өдөр сайн үйлсийн төлөө хүсэл зорилго нэгдсэн хэсэг залуус “Эрдэм” асрамжийн төвд очжээ. ”Эрдэм” асрамжийн төв нь 2006 онд байгуулагдсан бөгөөд эмзэг давхаргын, хагас болон бүтэн өнчин, сургууль завсардсан гээд нийт 21 хүүхэдтэй үйл ажиллагаагаа явуулдаг, төрийн болон шашны бус байгууллага юм. Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан залуус хувиасаа болон өөрсдийн цахим хуудсаараа дамжуулан хандив цуглуулж, дүү нартаа хичээлийн иж бүрэн хэрэгслүүдийг бэлэг болгон авч очжээ.  

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
8058
0 эможи
keyboard_arrow_up