В.Путины айлчлалын үеэр ОХУ-ын хамгаалалтын ажилтнуудтай хамтарна

2014 оны 9 сарын 02

Маргааш буюу есдүгээр сарын гуравны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путин Халхын голын байлдааны ялалтын 75 жилийн ойг тохиолдуулан манай улсад төрийн өндөр хэмжээний айлчлал хийх юм.

Үүнтэй холбогдуулан өнөөдөр ЦЕГ-аас мэдээлэл хийсэн байна. ОХУ-ын ерөнхийлөгч В.Путины айлчлалын үеэр нэгдүгээр зэргийн хамгаалалт хийгдэх бөгөөд хамгаалалтад Төрийн тусгай хамгаалалтын алба, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн 2000 гаруй ажилтан албан хаагчид болон эмнэлгийн байгууллагууд хамтарч ажиллах аж. Үүнээс гадна ОХУ-ын хамгаалалтын ажилтнууд мөн хамтарч ажиллах ажээ.
 
Айлчлалын үеэр цагдаагийн алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллах бөгөөд аюулгүй байдлын үүднээс тээврийн хэрэгслийн болон явган зорчигчийн хөдөлгөөнийг хязгаарлах юм. ОХУ-ын төрийн тэргүүний айлчлал хагас өдрийн хугацаатай бөгөөд өглөөний 09:00 цагаас эхлэн оройн 20:00 цаг хүртэл хугацаанд хөдөлгөөний хязгаарлалт хийгдэх юм байна.
 
Урьдчилсан байдлаар хөдөлгөөний хязгаарлалтыг өглөөний 09:00 цагаас 12:00 цаг хүртэл нийслэлийн Хан-Уул дүүрэг, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэг буюу Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлаас Чингисийн талбай, Төрийн ордон хүртэлх замыг хаах аж. Харин өдөр 15:00 цагаас Баянзүрх болон Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт Жуковын музей хүртэлх замыг хаах бөгөөд эндээс үргэлжлүүлэн оройн 20:00 цаг хүртэл Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал хүртэлх замыг хаах ажээ. Мөн айлчлалтай холбогдуулан зам дагуу баригдаж байгаа барилгын ажлуудыг түр зогсоох ажээ.
 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
8057
0 эможи
keyboard_arrow_up