Бага боловсролын шинэ хөтөлбөр хэрэгжиж эхэллээ
2014 оны 9 сарын 02
Боловсрол, шинжлэх ухааны яамнаас баталсан "Бага боловсролын сургалтын цөм хөтөлбөр" өчигдрөөс орон даяар хэрэгжиж эхэллээ.
Бүтэн жил 40 лаборатори сургуульд туршин сайжруулсан шинэ хөтөлбөрт бага ангийн нийт 13,310 багшийг бэлтгэн, сургасан юм. Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр өнөөдөр нийслэлийн 35-р дунд сургуулийн нээлтэд оролцож, нийт багш нар болон эцэг эхчүүдэд хандан "Багш бүр хүүхэд бүрт Би чадна гэсэн итгэл өгөх хэрэгтэй. Хүүхэд бүрт боломж бий. Тэр боломжоо ашиглахад нь тэдэнд туслах үнэнч туслагч нь байгаарай. Манай багш нар чадна гэдэгт би бүрэн итгэлтэй байна. Эцэг эхчүүд ээ, та бүхэн багш нартайгаа маш ойр, хамтарч ажиллаарай" хэмээн захилаа.
Ийнхүү хичээлийн анхны хонх дуугарч нийслэл, орон нутгийн 752 сургуулийн бага ангийн хичээл "Бага боловсролын сургалтын цөм хөтөлбөр"-ийн дагуу явагдаж эхэллээ.
Ийнхүү хичээлийн анхны хонх дуугарч нийслэл, орон нутгийн 752 сургуулийн бага ангийн хичээл "Бага боловсролын сургалтын цөм хөтөлбөр"-ийн дагуу явагдаж эхэллээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
8028
0 эможи