Иргэдийн спортын III наадмын аваргууд тодорсоор байна

2014 оны 9 сарын 02

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Иргэдийн спортын III наадам амжилттай болж, аваргуудаа тодруулсаар байна. Өнгөрсөн амралтын өдөр дугуйн аялал болон шагай наадгайн аваргуудаа тодрууллаа. Наадамд оролцогчид дугуйн тэмцээнийг Монгол шилтгээнээс Гачууртын Хар хошуу хүртэлх зургаан километрт явуулж баг, тамирчдын хурд хүч авхаалж самбааг сорьсон байна. Дугуйн аялалын тэмцээнийг туг сүлжих, дартсын тэмцээн, багийн зохион байгуулалт зэрэг гурван төрлөөр явуулсан аж. Тэмцээний аварга багаар 20 дугаар хороо шалгарч Нийслэлийн аварга шалгаруулах иргэдийн спортын дугуйн аялалын тэмцээнд тус хорооны баг тамирчид дүүргээ төлөөлөн оролцох эрхтэй болсон. Харин шагай наадгайн тэмцээнд 15 хорооны эмэгтэй эрэгтэй 14 тамирчин нэг дасгалжуулагч нийт 225  иргэд оролцсон юм. Тэмцээн шагай няслах, шагай шүүрэх, морь уралдуулах гэсэн 3 төрлөөр болсон бөгөөд  9 дүгээр хорооны баг тамирчид аварга болжээ. 14 дүгээр хороо хоёрдугаар байр, 17 дугаар хороо гутгаар байрт тус тус шалгарсан юм. Тэмцээнүүдийг Биеийн тамир спорт хорооны ахлах мэргэжилтэн Х.Дэлгэр, Биеийн тамир спорт хорооны мэргэжилтэн О.Түмэнжаргал, С.Сувд, Биеийн тамир спорт хорооны дасгалжуулагч Ю.Батсайхан, шагайн харваан шүүгч н.Төмөрчөдөр нар шүүн явууллаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
8017
0 эможи
keyboard_arrow_up