Нийслэлд өнөөдөр болох зарим үйл явдлын тойм
Технологийн дээд сургуульд
09:00 цагт Японы аж үйлдвэр эдийн засгийн холбооноос хоёр орны эдийн засаг байгаль орчны асуудлаар олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна. Тус хуралд Монгол орны усны асуудлаар олон жил эрдэм шинжилгээний ажил хийсэн Японы эрдэмтэн Сато Хироши илтгэл тавина. Усны нөөцийг нэмэгдүүлэх талаар бичсэн зөвлөмжөө БОНХЯ-нд гардуулна. Холбоо барих: 89744747
хШУА-ийн III давхарын хурлын танхимд
09:00 цагт Монгол Улсын Шинжлэх ухааны Академи, ХБНГУ-ын Бонны Их сургууль, Валштатын ахан дүүсийн холбоо хамтран Монгол Германы хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойд зориулан "Монгол-Европын XIII зууны түүхэн учрал" сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулна. Тус хуралд Герман, Орос, Киргиз, Казахстан зэрэг олон улсын эрдэмтэд хүрэлцэн ирж оролцон илтгэл хэлэлцүүлнэ. Утас: 99045949
аНМХГ-ын хурлын зааланд
10:00 цагт Хүнсний нэмэлт бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдалд хийсэн тандалт судалгааны талаар мэдээлэл хийнэ. Утас:99070909о
Үндэсний мэдээллийн төвд
11:10 цагт "Дэлхийн Монгол-Ногоон Нэгдэл", "Босоо Хөх Монгол", "Гал үндэстэн холбоо" ТББ-аас хэвлэлийн хурал зохион байгуулна.
“Монгол ньюс" мэдээллийн төвд
11:30 цагт Барилга, хот байгуулалтын яам, Барилгын хөгжлийн төвөөс хоёр дахь жилдээ зохион байгуулж буй "Construction Mongolia-2014" барилгын салбарын олон улсын үзэсгэлэн яармагийн талаар хэвлэлийн бага хурал" болно. Утас:96004003, 89004002
25 дугаар сургуульд
12:00 цагт "Нарлаг УБ" ээжүүдийн ротари клубээс тохижуулсан биеийн тамирын өрөөг хүлээлгэн өгөх арга хэмжээ болно. Утас: 99199511
рЧингис хаан нисэх буудалд
16:30 цагт Макао улсад өнгөрсөн сарын 28-31-нд болж өндөрлөсөн бодибилдинг фитнессийн Азийн аваргаас есөн медаль авсан Монголын баг тамирчид Чингисхаан нисэх буудалд газардана. Тэд нэг алт, хоёр мөнгө, зургаан хүрэл медаль авсан байна.
р“Blue Moon” арт галерейн үзэсгэлэнгийн танхимд
18:00 цагт залуу уран бүтээлч С.Жаргалмаагийн "Нартай бороо" уран бүтээлийн анхны бие даасан үзэсгэлэнгийн нээлт болно.