Бяцхан үрс маань эрдмийн их өргөөний босгыг алхан орлоо
Сүхбаатар дүүргийн Хүүхэд гэр бүл хөгжлийн төв байгуулагдсанаас хойш тандалт илрүүлэлтийн ажил давтамжтайгаар хийж нийт 58 хүүхэд хөдөлмөр эрхэлдэг гэсэн тооцоо гаргасан байна.
Эдгээрээс 12 хүүхдийн ар гэрийг нь судалж, харъяалалыг нь тогтоон дүүргийн Засаг даргын Тамгын газар, Хүүхэд гэр бүл хөгжлийн төв, Бүртгэлийн хэлтэс, Боловсролын хэлтэс болон Хөдөлмөрийн хэлтсээс нийгмийн үйлчилгээг үзүүлсэн байна.
Мөн энэ хугацаанд хөдөлмөр эрхэлдэг хүүхдүүд эрхээ хамгаалах мэдлэгтэй болж, өөрийн хийдэг ажлын талаар танилцуулж, Хүүхэд гэр бүл хөгжлийн төвийн хүүхэд хамгааллын албанд бүртгэгдэж, эцэг эхчүүдийг нь хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн санд бүртгэн шаардлагатай ажил мэргэжлийн чиг баримжаа олгох хөтөлбөрт хамрагдах боломжтой талаар танилцуулж, ажилд зуучлах үйлчилгээг тус тус үзүүлжээ.
Үйл ажиллагааны эцсийн үр дүнд хүүхдийн тэвчишгүй хөдөлмөр эрхлэлтийг таслан зогсоож, дээрх хүүхдүүд өнөөдөр Ерөнхий боловсролын 35-р сургуульд, 4-р сургууль, 17-р сургуулийн үе тэнгийнхээ хүүхдүүдийн хамтаар суралцахаар болж ирээдүй хойч бяцхан үрс маань эрдэм номдоо шамдан суралцахаар эрдмийн их өргөөний босгыг алхан орлоо.
Хичээлийн шинэ жилийн баярын өдрөөр нь Хөдөлмөрийн хэлтсийн дарга М.Ганзориг, Хүүхэд гэр бүл хөгжлийн төвийн дарга П.Мягмарсүрэн нар дүрэмт хувцас болоод шаардлагатай хичээлийн хэрэглэл, сурах бичгийг гардуулсан юм.
Монголынхоо нийт багш сурган хүмүүжүүлэгчид, хүүхэд багачууд, сурагчиддаа хичээлийн шинэ жилийн баярын мэнд хүргэе.

- See more at: http://zasag.mn/m/sbd/view/6476#sthash.KHVNQxUU.dpuf