“Эрсдэлгүй ээлтэй сургууль” хөтөлбөрийг эхлүүлэнэ
Нийслэлийн Цагдаагийн газар, Монголын Сурагчдын холбоо, “Тэнгэр даатгал” компанитай хамтран “Эрсдэлгүй ээлтэй сургууль” хөтөлбөрийг эхлүүлэхээр болжээ. Уг хөтөлбөрийг “School police” эргүүлийн үйл ажиллагаагаар дамжуулан хэрэгжүүлэх юм байна. Ингэснээр эрсдэлтэй орчинд сургалтын үйл ажиллагаа явуулж байгаа сургуулиудад дүн шинжилгээ хийж, сурагчдад ээлтэй орчинг бүрдүүлэх, сургуулиудын сурах орчинг сайжруулах, сургуулийн дотор болон гадна талд аюулгүйн бүстэй болох, гэмт хэрэг зөрчилгүй, эрсдэлгүй ерөнхий боловсролын загвар сургуулиудийг бий болгох зорилготой юм байна. Хөтөлбөрийн нээлтийн ажиллагааг есдүгээр сарын 1-н буюу өнөөдөр нийслэлийн 5 дугаар сургууль, 20 дугаар сургууль, 2 дугаар сургуулиуд дээр зохион байгуулахаар төлөвлөжээ.