Өнөөдөр нийслэл болох зарим үйл явдал

2014 оны 3 сарын 19

09:00 цагт МҮХАҮТ-ын 507 тоотод “Органик Монгол” хөтөлбөр, ҮХААЯамны урилгаар дэлхийн 115 орны байгаль орчинд ээлтэй ногоон үйлдвэрлэгчдийг нэгтгэсэн “INTERNATIONAL FEDERATION OF ORGANIC AGRICULTURE MOVEMENTS” –ийн ерөнхийлөгч манай оронд айлчилж байгаатай холбогдуулан уулзалт семинар зохион байгуулна. Утас: 89099099

 

09:00 цагт Төрийн ордны А танхимд "Хилийн боомтын шинэчлэл" сэдэвт улсын зөвлөгөөн эхэлнэ.
10:00 цагт Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчлэлийн хүрээнд саналын зөрүүтэй байгаа болон бусад асуудлаар МҮЭ-ийн байр суурь, саналыг тодорхойлох зорилгоор МҮЭХ-ны 4 давхарт хуралдана. Утас: 99027019
10:00 цагт "УС-2014" Үзэсгэлэнгийн нээлтийн арга хэмжээ Ус сувгийн удирдах газрын Сургалтын төвийн байранд болно.
10:30 цагт Автотээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр хураах ажил, эхлэж байгаа болон нийслэлийн тээврийн хэрэгслээс зам ашигласны төлбөрийг жилд нэг удаа авах болсонтой холбогдуулж НЗДТГ-аас хэвлэлийн бага хурал зараллаа. Хэвлэлийн бага хурал Хангарьд ордны 14 давхарт болно. Утас: 88781218 325044
10:00 цагт Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчлэлийн хүрээнд саналын зөрүүтэй байгаа болон бусад асуудлаар МҮЭ-ийн байр суурь, саналыг тодорхойлох зорилгоор МҮЭХ-ны 4 давхарт хуралдана. Утас: 99027019
11:00 цагт Хэвлэлийн Хүрээлэнд "Улаанбаатар хотын усны хангамжийн ирээдүй" сэдвээр сэтгүүлчдэд зориулсан дугуй ширээний уулзалт болно. Уулзалтад НҮБ-ын Усны байгууллага, ACF Олон Улсын байгууллага, Ус сувгийн удирдах газар, Байгаль Орчин Ногоон Хөгжлийн Яам, Нийслэлийн Байгаль Орчин Ногоон хөгжлийн газар, Туул голын сав газрын зөвлөл гэх мэт байгууллагуудын мэргэжилтнүүд оролцох ба цаашид Улаанбаатар хотын усны хангамжыг хаанаас авах вэ? Засгийн газар усны үнэ тарифыг өсгөх хэрэгтэй юу гэх мэт олон чухал асуудал хөндөх юм.
11:00 цагт “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд Вакцины харшлаар зовж буй Н.Энхбилэг охинд туслах хандивын тоглолтын талаар хэвлэлийн бага хурал зарлалаа.
12:30 цагт “Соёл урлагийн мэдээллийн төв”-ийн “Бишрэлт” салбарт “Мисс монголиа аялал жуулчлалын холбоо”, “Андра модель агентлаг” нар хэвлэлийн хурал зарлалаа. Тус хуралд “Мисс монголиа аялал жуулчлалын холбооны тэргүүн “Мисс Монголиа-2005” тэмцээний тэргүүн мисс Б.Гантогоо, “Мисс Монголиа-2009” тэмцээний тэргүүн мисс, Андра модель агентлагийн Захирал Х.Бадамгэрэл, Дэлхийн миссийн 2008 оны дэд байрын шагналт, Энэтхэг улсын 2008 оны Гоо бүсгүй, Болливүүдийн кино жүжигчин, дуучин “Парвати Оманакуттан” нар оролцно. Хэвлэлийн хурал Бишрэлт зочид буудлын 1 давхарт болно. Утас: 89004147, 86004147.
13:00 цагт ТӨХ, ССАЖЯамны хамтарсан ажлын хэсэг шүүхийн шийдвэрийн дагуу В.И.Лениний музейг хүлээн авах үйл ажиллагаа болно. ТӨХ В.И.Лениний музейг шүүхийн шийдвэрийн дагуу уг өдөр хүлээлгэж өгнө үү хэмээн албан тоотоор хандсан ажээ. Утас. 88118075
18:00 цагт Г.Ибсен “Нора” сонгодог жүжгийн Хэвлэлийн бага хурал Улсын Драмын Эрдмийн Театрт болно.
18:00 цагт МУЗ-ийн “Улаан гэр” /ХААН Банкны нэг давхарт/ галерейд Монголын Урлагийн Зөвлөл (МУЗ)-ийн санаачлагаар Рио Тинто ХХК-ны дэмжлэгтэй хог хаягдлаа бууруулах, ангилах, дахин ашиглах замаар хүрээлэн буй орчин, байгаль дэлхийгээ хамгаалахыг уриалсан “ДАРАА НЬ ХАРАМСАХГҮЙН ТУЛД… ТА ХОГОО БАГАСГА, БОД, БОЛОВСРУУЛ!” орчин үеийн уран баримал, медиа урлагийн үзэсгэлэн нээлтээ хийнэ.
MN мэдээллийн төвд
11.00 цагт ухааны академиас Худалдаа хөгжлийн банкны нэрэмжит Ой тогтоолтын улсын аварга шалгаруулах тэмцээний талаар мэдээлэл хийнэ.
11.30 цагт Наурызын баярыг тохиолдуулан УИХ-ын гишүүн, Баян-Өлгий аймгийн нутгийн зөвлөлийн дарга А.Бакей хэвлэлийн бага хурал зарлалаа.
12:00 цагт "Аз жаргалын өдөр" болох талаар мэдээлэл хийнэ. "Аз жаргалын зам" ТББ нь Зар мэдээ сонин болон Нийслэлийн замын цагдаагийн газар, Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл, Монголын сэтгүүлчдийн эвлэл зэрэг олон байгууллагатай хамтран тодорхой ажил зохион байгуулахаар болсон юм.
12.30 цагт МоАХ-ны анхдагчид авилга хээл хахуультай холбоотой асуудлаар Төрийн гурван өндөрлөгт сонордуулга хүргэх тухай мэдээллийг сонирхоорой.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
798
0 эможи
keyboard_arrow_up