110-р Бүрэн дунд сургууль хичээлийн шинэ жилийн нээлтээ хийлээ

2014 оны 9 сарын 01

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа хүүхдийн 411-р хорих ангийн дэргэдэх 110-р бүрэн дунд сургуулийн хүүхдүүд хичээлийн шинэ жилийн нээлтээ хийлээ.  Энэ өдөр эрх нь хязгаарлагдсан хүүхдүүд өөрсдийнхөө сурсан мэдсэн авъяас,урлагийн үзүүлбэрүүдээ үзүүллээ. Нээлтэнд хорих 411-р ангийн удирдлагууд болон  хамтарч ажилладаг төрийн болон төрийн бус байгуулагуудын төлөөлөл, мөн Хүүхдийн төлөө үндэсний газрын “Хүүхэд хамгаалал үйлчилгээний газар”-ын дарга Б.Жавзанхүү хүрэлцэн ирж хүүхдүүдэд  сэтгэлийн үг хэлж шинэ хичээлийн жилд нь амжилт хүслээ. Өнөөдрийн байдлаар тус хорих ангид 40 хүүхэд хүмүүжиж байна. Мөн эдгээр хүүхдүүд ерөнхий эрдмийн хичээлд хамрагдхын зэрэгцээ ногоо тарих, талх, нарийн боовны мэргэжлийн сургалтанд хамрагдаж байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
7974
0 эможи
keyboard_arrow_up