Баянзүрх дүүрэг жишиг хороотой боллоо

2014 оны 9 сарын 01

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, АНУ-ын Азийн сан, Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар, 27 дугаар хороо, хэсгийн ахлагч, иргэдийн бүлэг хамтран “Хоггүй  орчин -Эрүүл ирээдүйн төлөө” төсөл хэрэгжүүлж эхэлсэн билээ. Төслийн хүрээнд “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл”-ээс 30 машин гаргаж Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны Сэлбийн 24-р гудамжны замыг засжээ.

Тус гудамж нь намаг бүхий шаварлаг хөрстэй байсныг хуулж, 600 метр урт, 7 метр өргөн,  3 мерт хүртэлх гүнзгий хайрга асган нягтаршуулан тэгшилж шороон зам болгон зассан байна. Ингэснээр ус шалбааг тогтсон энхэл донхолтой замаар иргэд усны гутал өмсөн явах хүндрэлгүй болж,  түргэн тусламж гал команд, хог тээвэрлэлтийн үйлчилгээ авах боломжийг бүрдүүлжээ.

Тус хорооны 46 айл өрх хашаагаа татаж, нийтийн эзэмшлийн талбай бий болгон хогийн цэг байсан газрыг цэвэрлэн цементэлж, сагсны шийд байрлуулж, хүүхэд, ахмад настанууд чөлөөт цагаа өнгөрүүлэх тоглоомын талбайтай болсон байна. Эдгээр ажилд тус гудамжны иргэд гар бие оролцон хамтран ажиллажээ. Энэхүү тохижилтыг хараад бусад гудамжны иргэд ч санал санаачлага гарган орчноо тохижуулж эхэлжээ.

Төсөл хэрэгжсэн гудамжинд  хог тээврийн үйлчилгээний  нэгдсэн хуваарьтай болж, тэвш тавих  зориулалтын дөрвөн талбайг бэлтгэн, хоёрдогч түүхий эдээ хийх таван хогийн сав байрлуулсан аж. Баянзүрх дүүргээс тус гудамжинд бүрэн гэрэлтүүлэг хийж, явган хүний зам тавихаар төлөвлөж байгаа юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
7963
0 эможи
keyboard_arrow_up