Иргэд ахуйн зориулалтаар 25 кг хүртэлх самар түүж болно

2014 оны 9 сарын 01
Байгал орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны А/166 дугаар  тушаалаар баталсан журмын дагуу хуш модны самрыг 10 дугаар сарын 15-наас дараа оны 3 дугаар сарын 15-ны хооронд түүж бэлтгэнэ. Ингэхдээ иргэн, аж ахуй нэгж байгууллагад шинжилгээ, судалгааны зориулалтаар 1 удаад 10 кг хүртэл, иргэнд ахуйн зориулалтаар
 
1 удаад 25 кг хүртэлх ойн дагалт баялгийг ашиглаж,  бэлтгэх юм. Түүхдээ1 кг тутам 500 төгрөгийг төлж ойн дагалт баялгийг ашиглах эрхийн бичгийг тухайн нутаг дэвсгэрийг хариуцсан байгаль хамгаалагчаас авах ёстой юм байна.


БАЙГАЛЬ ОРЧИН, НОГООН ХӨГЖЛИЙН САЙДЫН ТУШААЛ

2014 оны 05 дугаар сарын 12ны өдөр Дугаар А/166 Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Ойн дагалт баялгийг хамгаалах, зохистой ашиглах/

Ойн тухай хуулийн 38.2, 38.6т заасныг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1. “Ойн дагалт баялгийг хамгаалах, зохистой ашиглах журам” -ыг 1 дүгээр, Ойн дагалт баялаг ашиглах эрхийн бичгийн загварыг 2 дугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай.

2. Энэ тушаалын хэрэгжилтийг зохион байгуулан хяналт тавьж ажиллахыг Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Б.Гантулга/, Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газар /Д.Энхбат/, аймаг нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.

3. Энэ тушаал гарсантай холбогдуулан “Журам батлах тухай” Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2009 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 240 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

САЙД  С.ОЮУН

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
7954
0 эможи
keyboard_arrow_up