Түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн өргөдөл авна

2014 оны 9 сарын 01

Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль шинээр батлагдан мөрдөгдөж эхэлсэнтэй холбогдуулан нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг 9 дүгээр сарын 5-аас эхлэн 2 долоо хоногт нэг удаа баасан гарагт 08.00-12.00, 13.00-17.00 цагийн хооронд хүлээн авна. Иргэд өргөдлөө нийслэлийн төр захиргааны 2 дугаар байр, Хангарьд ордны 406 тоотод нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газрын түгээмэл тархацтай ашигт малтмалын асуудал хариуцсан мэргэжилтэнд өгөх шаардлагатай. Бүрдүүлэх материалын жагсаалт болон өргөдлийн маягтуудыг Нийслэлийн Байгаль орчин ногоон хөгжлийн газрын www.baigal.ub.gov.mn цахим хуудсаас авах боломжтой. Мөн  11-318003 дугаараас лавлаарай гэж Нийслэлийн Байгаль орчин , ногоон хөгжлийн газраас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
7953
0 эможи
keyboard_arrow_up