Өнөөдөр 1, 6-гаар төгссөн улсын дугаартай автомашин замын хөдөлгөөнд оролцохгүй

2014 оны 9 сарын 01

Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан замын хөдөлгөөний хэт их ачааллаас урьдчилан сэргийлэх зорилгоор нийслэлээс автомашины улсын дугаарын сүүлийн оронг тэгш, сондгойгоор ялгах, нийтийн тээврийн шинэ үйлчилгээг туршилтаар нэвтрүүлэх 10 хоногийн түр зохицуулалтыг хийсэн. Нийслэлийн Засаг даргын А/714 дугаарын захирамж наймдугаар сарын 31-ний өдөр дуусч, өнөөдрөөс автомашины улсын дугаарын сүүлийн оронг цифрээр нь ялгах ердийн зохицуулалт үйлчилж байна. Өнөөдөр 1, 6 тоогоор төгссөн улсын дугаартай автомашинтай иргэд замын хөдөлгөөнд оролцохгүй. Мөн нийтийн тээврийн хэрэгслүүд хуучин маршрутаар иргэдэд үйлчилнэ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
7950
0 эможи
keyboard_arrow_up