Автобус маргааш хуучин маршрутаараа явах уу
2014 оны 8 сарын 31
Автобус замын хөдөлгөөний хэт ачааллаас урьдчилан сэргийлэх зорилгоор энэ сарын 22-ноос эхэлж автомашины улсын дугаарын сүүлийн оронг тэгш, сондгойгоор ялган хөдөлгөөнд оролцуулсан билээ. Мөн энэ үеэр нийтийн тээврийн шинэ үйлчилгээг туршсан бөгөөд ингэхдээ иргэд 500 төгрөгийн тасалбараар өдөржин зорчиж байгаа юм.
Тэгвэл дээрх зохицуулалтууд маргааш буюу 09 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчингүй болно. Тодруулбал автобусууд хуучин маршрут, үнээрээ, дугаарын хязгаарлалт ердийнхөөрөө иргэдэд үйлчлэх юм байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
7941
0 эможи