Улаанбаатар хотод ачаа тээврийн нэглсэн логистикийн төв байгуулна

2014 оны 3 сарын 19

Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд нийслэлд хотод ачаа тээврийн нэгдсэн логистикийн төвийг хотын зүүн хэсэгт барихаар төлөвлөсөн.

 

Мөн нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт дүүргийн төмөр зам, дэд бүтцийг ашиглан барилгын материалын бөөний худалдаа, логистикийн төв болгон хөгжүүлэхээр тусгасан байдаг. Энэ дагуу нийслэлийн Засаг даргын А/178 дугаар захирамжаар ачаа тээврийн нэгдсэн логистикийн төвийг төр ба хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд байгуулах Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг баталлаа. Тус ажлын хэсгийг нийслэлийн Засаг даргын Экологи ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ ахлах бөгөөд захирамжийн дагуу нийслэл хотод үйл ажиллагаа явуулж буй ачаа тээврийн терминалуудын өнөөгийн байдалд аттестатчилал явуулан дүнг Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралдаанд танилцуулахыг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт үүрэг болгосон байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
794
0 эможи
keyboard_arrow_up