Улаанбаатарт үүлшинэ, бороо орно

2014 оны 8 сарын 31

Өнөөдөр нутгийн баруун хэсгээр багавтар үүлтэй. Бусад нутгаар үүлшинэ. Төв болон Говийн нутгийн зарим газар, баруун зүгийн нутгийн өмнөд, зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 12-17 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр 22-27 градус, бусад нутгаар 17-22 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орно. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. 17-19 градус дулаан байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт: 6 градус дулаан, харьцангуй чийг 73 хувь, агаарын даралт 874 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
7938
0 эможи
keyboard_arrow_up