“Оюутан цагдаа” хөтөлбөр хаалтаа хийлээ

2014 оны 8 сарын 29

Монголын оюутны холбоо, нийслэлийн Цагдаагийн газар, Аялал жуулчлалын газар хамтран “Оюутан цагдаа” хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Долоодугаар сарын нэгнээс энэ сарын 25-ны өдөр хүртэл хэрэгжсэн “Оюутан цагдаа” хөтөлбөрийн хаалтын ажиллагаа боллоо.

 Хөтөлбөрт хамрагдсан оюутнуудыг хэлний мэдлэгийг нь үндэслэн  эхний ээлжинд 80 гаруй оюутаныг сонгон шалгаруулан авч, оюутнуудад жуулчидтай хэрхэн зөв харьцах, тэдэнд асуудал тулгарвал яаж хуулийн дагуу шийдэх тухай ойлголт өгч, англи хэл, сэтгэл судлал, бие хамгаалах урлагийн хичээлийг мэргэжлийн багш нар заасан юм.

Улаанбаатарт ирсэн жуулчдад туслах, тэднийг гэмт халдлага, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх зорилготой “Оюутан цагдаа” хөтөлбөрт 88 оюутан хамрагдаж, нийслэлийн 6 дүүргийн 44 чиглэлд  ажиллажээ. Оюутан цагдаа нар нийтдээ 186 цаг ажилласан юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
7932
0 эможи
keyboard_arrow_up