Цэцэрлэг, сургуулиуд шалгалтад бүдрэв

2014 оны 8 сарын 29

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас Улаанбаатар хот дахь ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдэд шалгалт хийжээ. Шалгалтад нийслэлийн есөн дүүргийн 39 ерөнхий болосвролын сургууль 51 цэцэрлэг, цэцэрлэгүүдийг хоол, хүнсээр хангадаг зургаан хангамжийн төв, оюутны 12 дотуур байр, нийт 116 байгууллага хамрагдсан байна. Гэвч нийслэлийн  5, 18, 159, 81 дүгээр цэцэрлэгүүд огт засвар хийгээгүй, үйл ажиллагаагаа эхлүүлэх боломжгүй байжээ. Харин 11 цэцэрлэг, сургуулийн засварын ажил бүрэн дуусаагүй байсан аж.

Мөн Нийслэлийн боловсролын газар, Өмчийн харилцааны газраас гал тогооны газартай сургуулиудын цайны газарт “Үдийн цай” хөтөлбөрийг хэрэгжүүлэх аж ахуйн нэгжүүдэд шалгалт хийхэд хоол үйлдвэрлэлийн газрын бэлтгэл ажил хангагдаагүй, хүнс нийлүүлэх аж ахуйн нэгжүүдтэй гэрээ хийгээгүй зэрэг зөрчлүүд гарсан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
7915
0 эможи
keyboard_arrow_up