Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг дахин төлөвлөнө

2014 оны 8 сарын 29

   Нийслэлийн Засаг даргын 2014 оны 08 дугаар сарын 01-ны өдрийн А/660дугаар захирамжаар эхний ээлжийн ашиглалтын шаардлага хангахгүй нь тогтоогдсон барилгуудыг буулгаж дахин барилгажуулах захирамж гарсан бөгөөд Үүнд: Хан-Уул дүүргийн 2-р хороо нэхмэлийн 1,2,3,5,6,7,10,11,12,13,16,17,18-р байрууд, 3-р хорооны нэхмэлийн 4,8,9,15,19 дүгээр байр, Арьс ширний 25,26-р байрууд орсон юм.

Иимд Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар, Хан-Уул дүүргийн ЗДТГ-аас “Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг дахин төлөвлөн барилгажуулах журам”-ыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд орон сууцны барилгын эзэмшигч, өмчлөгч иргэдтэй танилцуулга уулзалт хийх болсон тул ХУД-ийн 2,3-р хорооны орон сууц өмчлөгч иргэд идэвхитэй оролцоно уу.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
7911
0 эможи
keyboard_arrow_up