"И СИ СИ" ХХК залцуучуудын зөвлөлөө байгууллаа
Тус компани нь 2005 онд байгуулагдаж барилгын салбарт өөрийн гэсэн онцлогтой тэргүүлэх зэргийн үйлдвэрлэгч болох зорилт тавин ажиллаж байна. И СИ СИ ХХК-ны амжилтын гол түлхүүр бол ирээдүйн сайн сайхны төлөө сэтгэл санаа нэгдэн хамтарч ажилладаг эрч хүчтэй, мэдлэг чадвартай хөдөлмөрийг эрхэмлэдэг залуус байдагт оршино.
2014 оны 08–р сарын 25–ны өдөр И СИ СИ ХХК–ын залуучууд төв зааландаа Залуучуудын зөвлөлийн анхдугаар хурлаа зохион байгуулж тэргүүлэгч гишүүдээ сонгосон байна. И СИ СИ–ын Залуучуудын зөвлөлийн даргаар Барилын Инженер мэргэжилтэй Пүрэв овогтой Отгонбаяр сонгогджээ. Шинийг санаачлагч, нийгмийн манлайлагч оюуны түүчээ болсон залуучуудынхаа цаашдын ажил үйлсэд улам их амжилт хүсье.
МОНГОЛЫН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБОО
УДИРДЛАГА ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГАЗАР