“Музейг эрхлэх нь” практик гарын авлага хэвлэгдэн гарлаа

2014 оны 8 сарын 29

Япон улсын итгэлцлийн сангийн санхүүжилтээр, ЮНЕСКО –гийн төслийн хүрээнд музейн үйл ажиллагааны мэргэжлийн болон ёс зүйн стандартыг агуулсан “Музейг эрхлэх” нь практик гарын авлага ном хэвлэгдэж музейчдын ширээнд очиход бэлэн боллоо.

Уг ном нь ОУМЗ-өөс мэргэжлийн сургалт ба практик зөвлөмжөөр хангах талаар улс орнуудад хүртээмжтэй бодитой ажилладаг нэг жишээ болно. Тус номын 12 бүлгийн зохиогчид музейн ажлын өөрсдийн баялаг туршлага өндөр мэдлэг дээр тулгуурлан бичжээ.  

Энэхүү номыг ОУМЗ, Монголын үндэсний хорооны тэргүүн Д.Цэдмаа, Монголын үндэсний музейн эрдэм шинжилгээний ажилтан, түүхийн ухааны Рh.Dпрофессор Д.Бумаа, Богд хааны Ордон музейн менежер Рh.Dпрофессор А.Янжив нар англи хэлнээс орчуулж, Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн захирал У.Сарантуяа, Д.Цэдмаа нар редактораар нь ажиллаж, Дүрслэх урлагийн музейгээс эрхлэн гаргалаа. Энэхүү гарын авлага нь музейн анхны орчуулгын ном юм.

“Музейг эрхлэх нь” практик гарын авлага нь XXI зууны үзэгчид, олон нийт хүсэн хүлээж, анхаарч байдаг музейн үйл ажиллагааны чухал асуудлуудыг багтаасныг дурдвал.  

- Музейн үүрэг ба мэргэжлийн ёс зүйн дүрэм

- Сан хөмрөгийн менежмент

- Бүртгэл баримтжуулалт

- Цуглуулгыг арчлах ба хадгаллт

- Үзүүллэг, Үзмэр, Үзэсгэлэн

- Үзэгчдэд санаа тавьж үйлчлэх-

- Музейн үүрэг дэх Боловсролын ажил

- Музейн Менежмент

- Ажилтнуудыг удирдах

- Маркетинг

- Музейн аюулгүй байдал, Гамшгаас хамгаалах бэлэн байдал

-Хууль бус наймаа зэрэг сэдвүүдийг өргөн агуулгатай оруулсан учир музейн ажилтнууд, цаашид музейн мэргэжилтэн болох мөн музейн үйл ажиллагааны үндсийг ойлгохыг хүссэн мэргэжлийн бус хүмүүсийн хэрэгцээг хангасан оюуны томоохон хөрөнгө оруулалт юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
7903
0 эможи
keyboard_arrow_up