Цэцэрлэг тарах цагийг 18.00 хүртэл хойшлуулахыг хүсчээ
2014 оны 8 сарын 29
Төрийн өмчит цэцэрлэгүүдийн тарах цагийг хойшлуулж, 18.00 цаг болгох хүсэлтийг Боловсрол, шинжлэх ухааны сайдад хүргүүлжээ. Монголын Эмэгтэйчүүдийн хөдөлмөрийг дэмжих холбооноос энэхүү хүсэлтийг илгээсэн байна. Одоо мөрдөж байгаа цагийн хуваариар цэцэрлэгүүд 08.00-08.30 цагийн хооронд хүүхдүүдийг хүлээн авч 17.00 цагт тараадаг. Гэтэл ажилтай эцэг, эхчүүдийн хувьд 17.00 цагаас урьтаж хүүхдээ цэцэрлэгээс авах нь хүндрэлтэй байдаг аж. Үүнд авто замын түгжрэл ч мөн нөлөөлдөг юм байна. Тиймээс дээрх хүсэлтийг хүлээн авч, цагийн хуваарьт өөрчлөлт оруулах нь эцэг, эхчүүдийн хувьд хамгийн чухал шийдвэр болно гэж Монголын Эмэгтэйчүүдийн хөдөлмөрийг дэмжих холбооныхон хэлж байгаа юм байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
7890
0 эможи