ЦЕГ-ын даргаар С.Баатаржав томилогдлоо

2014 оны 8 сарын 29

Засгийн газрын тохируулагч агентлаг Цагдаагийн ерөнхий газрын даргын үүрэгт ажилд цагдаагийн хурандаа С.Баатаржавыг томиллоо. Түүнийг өнгөрсөн онд Хууль зүйн сайд Х.Тэмүүжиний шийдвэрээр Цагдаагийн ерөнхий газрын тэргүүн дэд даргаар томилсон. С.Баатаржав нь цагдаагийн хурандаа цолтой, Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын даргаар ажиллаж байсан. 1990 оноос хойш Төв, орон нутгийн цагдаагийн байгууллагад анхан шатнаас нь эхлэн ажилласан тэрбээр өмнө нь Дархан-Уул аймгийн болон Нийслэлийн Цагдаагийн газар, Улсын мөрдөн байцаах газрын даргын алба хашиж байсан юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
7881
0 эможи
keyboard_arrow_up