Засгийн газар шүүхийн захирамж зөрчин ЦЕГ-ын даргыг томилов
Засгийн газар өнөөдрийн хуралдаанаараа Цагдаагийн ерөнхий газрын даргаар С.Баатаржавыг томиллоо. Яагаад өнөөдөр Засгийн газар хуралдах болсныг цаг үеийн асуудалтай холбон тайлбарлаж хэлэлцэх асуудлуудыг ч олон нийтэд ил тод тавьсан ч үүнд ЦЕГ-ын даргын томилгооны асуудал байгаагүй. Үүний өмнө Засгийн газар ЦЕГ-ын дарга Б.Билэгтийг халж, түр орлон гүйцэтгэгчээр С.Баатаржавыг томилохдоо ч мөн л гэнэт шийдвэрлэсэн. Харин дараахан нь дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх хэлэлцээд нэхэмжлэгчийн хүсэлтийг хүлээн авч Монгол Улсын Засгийн газрын “Ажлаас чөлөөлөх, томилох тухай” 2014 оны наймдугаар сарын 14-ний өдрийн 258 тоот тогтоолын 2 дахь заалтыг хэрэгжүүлэхгүй байхыг Хариуцагч Монгол Улсын Засгийн газарт даалгах нь зүйтэй гэж үзжээ. Өөрөөр хэлбэл 258-ын 2 дахь заалтад нь “ЦЕГ-ын даргыг томилогдох хүртэлх хугацаанд Засгийн газрын тохируулагч агентлаг ЦЕГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр тус газрын Тэргүүн дэд дарга Сайннямбуугийн Баатаржавыг томилсугай” гэсэн заалт байсан. Цааш үзэх