Нийслэлд өнөөдөр болох зарим үйл явдлын тойм

2014 оны 8 сарын 29

10:00 цагаас НМХГ-ын хурлын зааланд Нийслэлийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдэд хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлыг шалгасан дүнгийн  тухай мэдээлэл хийнэ. Утас:99070909

10:30 цагаас "Tiger Street Football Mongolia 2014" тэмцээнтэй холбоотой хэвлэлийн бага хурал  Улсын Драмын Эрдмийн Театын гадна талбайд болно.

11:00 цагаас Эдийн засгийн хөгжлийн яамны 3 давхрын Хурлын танхимд “Алтанбулаг” худалдааны чөлөөт бүсийг туршилтын хугацааг сунгасан болоод өнөөгийн үйл ажиллагааны талаар мэдээлэл өгнө. Утас: 99884940

11:00 цагаас Чингис хааны талбайд Бүгд найрамдах Өмнөд Судан улсад үүрэг гүйцэтгээд ирсэн 850 энхийг сахиулагчдад төрийн дээд одон медаль гардуулах ёслолын ажиллагаа болно. Арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг болон БХЯ, ЗХЖШ-ын удирдлага энхийг сахиулагчдын ар гэрийн төлөөлөл оролцоно. Утас: 99160187

11:10 цагаас "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд  "Гал үндэстэн" холбооноос ураны асуудлаар хэвлэлийн бага хурал зарлалаа.

11:40 цагаас "Оюутан цагдаа" хөтөлбөрийн хаалтын ажиллагаа "Сэлэнгэ" Зочид буудлын замын эсрэг талд байрлах "Цагдаа Олон Нийтийн төв"-д болно. Утас: 91050409

12:00 цагаас Хэвлэлийн Хүрээлэнд Ерөнхий сайд Н.Алтанхуяаг, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин нарыг хууль зөрчсөн олон асуудлуудаар нь Үндсэн Хуулийн Цэцэд өгөх болсон талаар "Хүсэл Зорилгоо Нэгтгэе" Үндэсний хөдөлөөнөөс мэдээлэл хийнэ.

12:00 цагаас Улсын Драмын Эрдмийн Театрт Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн нээлт болно. Нээлтийн арга хэмжээнд БШУ-ны сайд Л.Гантөмөр оролцоно. Утас: 91913865

14:30 цагаас АНУ-ын Олон улсын Бизнесийн сургууль, хөтөлбөрүүдийг магадлан итгэмжлэх зөвлөл (ACBSP) –ээр Магадлан итгэмжлүүлсэн сургуулиудад Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр батламж гардуулан өгөх ёслол болно. Ёслол  БШУЯ-ны 408 тоот танхимд болно.

16:00 цагаас МУИС-ийн удирдлагууд хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөлтэй уулзаж үйл ажиллагааныхаа талаар мэдээлэл өгнө. Уулзалт МУИС-ийн хичээлийн 3-р байр 331 тоот хурлын зааланд болно. Утас. 89008869

17:00 цагаас залуу уран бүтээлч Н.Цэвэлмээгийн “Сэтгэлийн чимээ” уран бүтээлийн бие даасан үзэсгэлэнгийн нээлт Маршал арт галерейд болно. Утас: 99178247

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
7873
0 эможи
keyboard_arrow_up