2.0-оос доош голч дүнтэй оюутнуудад 70 мянган төгрөгийн тэтгэлэг олгохгүй

2014 оны 8 сарын 29

ЭЕШ-д  400-аас дээш оноо авсан элсэгч их дээд сургуульд элсэн орох эрхтэй болсон. Элсэлтийн чанарыг сайжруулах зорилгоор 2014-2015 оны хичээлийн жилээс нийт их, дээд сургууль, коллежийн бакалаврын хөтөлбөрт элсэхэд шаардлагатай шалгалт тус бүрт босго оноо 400 байхаар БШУ-ны сайдын тушаал гарсан болон  босго оноог жил бүр шинэчлэн тогтоохоор болсон.
Мөн багш бэлтгэдэг төрийн өмчийн их, дээд сургуульд 650, 750 дээш оноо авч 70, 100 хувийн сургалтын төлбөрийн тэтгэлэг олгож байгаа билээ.
Харин хөдөө орон нутагт багшлах дадлагын амьжиргааны зардлын 100 хувийн тэтгэлэгтэй 2000 гаруй оюутан суралцаж байгаа юм байна.  Энэ бүхнээс үүдэж өнөө жил муу сурлагатай оюутнуудад 70 мянган төгрөгийн тэтгэлэг өгөхгүй байхаар шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл, голч дүн нь 2.0-оос доош бол 70 мянгын тэтгэлэг авахгүй. Хэрвээ оюутан та тэтгэлэг авахыг хүсвэл хичээлдээ шамдан суралцах хэрэгтэй болохыг энэхүү мэдээллээрээ сануулж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
7846
0 эможи
keyboard_arrow_up