Нийгмийн халамжийн зорилтот бүлгийн өрх, иргэдийн нөхцөл байдлыг газар дээр очиж судаллаа

2014 оны 8 сарын 28

  Хан-Уул дүүргийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсээс 2014 оны 8-р сарын 21-25-ны өдрүүдэд нийгмийн халамжийн үйлчилгээ, арга хэмжээний талаарх иргэд, олон нийтийн сэтгэл ханамжийн байдлыг судлах зорилгоор нийгмийн халамжийн зорилтот бүлгийн өрх иргэдийн нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцсан байна. Нийгмийн халамжийн үйлчилгээ, арга хэмжээнд хамрагдаж буй 42 өрхөөр нэг бүрчлэн орж уулзалт хийлээ.

    2013 оны хийгдсэн Өрхийн амьжиргааны түвшин тодорхойлох судалгааны үр дүнд хүнсний хэрэглээ хамгийн бага тооцогдсон бүлгийн өрхийн гишүүдийг “Хүнсний талон”-д хамруулж эхэлсэн билээ. Энэхүү үйлчилгээнд хамрагдаж байгаа иргэдэд уг үйлчилгээ жинхэнэ “Нүдээ олсон” болох нь нөхцөл байдалтай танилцах үеэр ажиглагдаж байв. Тухайлбал дүүргийн 13-р хорооны иргэн н.Саранцэцэг бага насны 4 хүүхэдтэй учир хүүхдийн хичээлийн хэрэгсэл бэлтгэх үеэр жил бүр хүндрэл үүсдэг. Харин энэ жилээс Хүнсний талон”-оор үйлчлүүлж сарын хүнсний хэрэглээнийхээ тодорхой хувийг хангадаг болсноор хичээлийн хэрэгсэл бэлтгэх хүндрэл тодорхой хэмжээгээр буурсныг дурдаж байсан юм. Түүнчлэн 14 хорооны иргэн Хархүү байнгын асаргаа шаардлагатай хүүхдээ асраад ажил хийх боломжгүй байдаг талаараа хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд асарсны болон байнгын асаргаа шаардлагатай хүүхдэд сар олгодог нийгмийн халамжийн тэтгэмжийн хэмжээ энэ оноос нэмэгдснээр амьдралд нь нилээд дэмжлэг болсныг дурдаж ирээдүйн амьдралаа харах өнцөг өөрчлөгдөж байгаагаа илэрхийлсэн зэрэг нь сайшаалттай байлаа.

   Засгийн газрын 2012 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 70 дугаар тогтоолоор батлагдсан ““Хүний хөгжил сангаас хүүхдэд мөнгө олгох журам”-ын дагуу хүсэлт гаргасан иргэнд хүүхэд бүрийн тоогоор “Хүүхдийн мөнгө” олгож эхлээд байгаа нь иргэдэд ямар нэгэн чирэгдэл хүндрэл үүсгэдэггүй үйлчилгээний нэг төрөл болсон нь үйлчилгээнд хамрагдаж байгаа иргэдийн сэтгэгдэлээс харагдаж байв. Эдгээр 42 өрхийн бүх хүүхдүүд ямар нэгэн асуудалгүйгээр “Хүүхдийн мөнгө”-гөө авч байгаа ба цөөн ч гэсэн зарим өрх хүүхдийнхээ нэр дээр хадгаламж үүсгэн хуримтлуулж эхэлсэн гэлээ.

   Ийнхүү сайн тал орсон өрх бүхэнд харагдаж байсан нь нийгмийн халамжийн үйлчилгээг зорилтот бүлэгт чиглүүлэх гэсэн шинэчлэлийн бодлогын нэг үр дүн юм.
 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
7845
0 эможи
keyboard_arrow_up