“Оюутан цагдаа” хөтөлбөр хаалтаа хийнэ
Монголын оюутны холбоо, нийслэлийн Цагдаагийн газар, Аялал жуулчлалын газар хамтран “Оюутан цагдаа” хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Долоодугаар сарын нэгнээс энэ сарын 25-ны өдөр хүртэл хэрэгжсэн “Оюутан цагдаа” хөтөлбөрийг хаахаар болжээ. Хаалтын ажиллагаа маргааш болох бөгөөд арга хэмжээнд НИТХ-ын дарга Х.Баттулга, нийслэлийн Цагдаагийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч цагдаагийн хурандаа Б.Болдбаатар, Аялал жуулчлалын газрын дарга Э.Баттулга болон МОХ-ны ерөнхийлөгч Х.Батсайхан, дэд ерөнхийлөгч Д.Батчулуун нар оролцоно. Мөн “Оюутан цагдаа” хөтөлбөрт хамрагдаж, үүрэг гүйцэтгэсэн залуус оролцох аж.
Улаанбаатарт ирсэн жуулчдад туслах, тэднийг гэмт халдлага, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх зорилготой “Оюутан цагдаа” хөтөлбөрт 88 оюутан хамрагдаж, нийслэлийн 6 дүүргийн 44 чиглэлд ажиллажээ. Оюутан цагдаа нар нийтдээ 186 цаг ажилласан юм.