Ирээдүйн сансар судлаачдыг БНХАУ-д бэлтгэнэ

2014 оны 8 сарын 28

Ази-Номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллагаас гишүүн орнуудынхаа сансрын технологийн хөгжлийг дэмжих, хүний нөөцийг чадавхижуулах зорилгоор “Сансрын технологийн хэрэглээ” чиглэлээр Докторын болон магистрийн зэрэг олгох тэтгэлэгт хөтөлбөрийг 8 дахь жилдээ хэрэгжүүлж байна. Энэ хөтөлбөрийн хүрээнд Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газраас 2014-2015 оны хичээлийн жилийн элсэлтийг нээлттэй зарласан бөгөөд 3 шатны сонгон шалгаруулалтаар шалгарч доктор, магистрт суралцах хүмүүстэй МТШХХГ-ын дарга Ц.Жадамбаа сургалтын гэрээ байгуулж батламж гардуулсан байна.

Энэ жил “Сансрын технологи болон түүний хэрэглээ”-ний чиглэлээр Докторын хөтөлбөрт нэг хүн, “Байршил тогтоох хиймэл дагуулын систем”, “Харилцаа холбооны хиймэл дагуул”, “Сансрын шинжлэх ухааны үндэс ба технологи”, “Бичил хиймэл дагуулын технологи” чиглэлээр Магистрын хөтөлбөрт 6 хүн суралцах юм байна.

Суралцагсад энэ 9 дүгээр сарын дундуур БНХАУ-ыг зорих бөгөөд Сансар судлалаар Азидаа хамгийн томд орох Бэйхангийн их сургуульд магисрт 1,9 жил, докторт 3 жилийн хугацаатай суралцах аж.

Тэтгэлэгт хөтөлбөр 2006 оноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд энэ хугацаанд сансар судлалын чиглэлээр 19 хүн бэлтгэгдсэн байна. Манай улс 2016 онд Үндэсний хиймэл дагуулыг сансрын уудамд хөөргөх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа бөгөөд эдгээр мэргэжилтнүүд гол ажиллах хүч болох нь юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
7818
0 эможи
keyboard_arrow_up