Элсэлтийн ерөнхий шалгалтын дүн 750 бол төлбөрөөс бүрэн чөлөөлөгдөнө
2014 оны 8 сарын 28
Элсэлтийн чанарыг сайжруулах зорилгоор 2014-2015 оны хичээлийн жилд нийт их, дээд сургуулийн босго оноо 400 байх БШУ-ны сайдын тушаал гарсан. Энэхүү журамд заасан босго оноог жил бүр шинэчлэн тогтоох аж. Түүнчлэн багшийн сургуульд өндөр оноотой оюутнууд тэтгэлгээр суралцдаг боллоо. Багш бэлтгэдэг төрийн өмчийн их дээд сургуульд 650 оноотой орсон бол 70 хувь, 750-аас дээш оноо авбал 100 хувийн сургалтын төлбөрийн тэтгэлэг олгож, мөн хөдөө орон нутагт багшлах дадлагын амжиргааны зардлын 100 хувийн тэтгэлэг олгож байхаар болсон байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
7817
0 эможи