Өнөөдөр нийслэлд болох зарим үйл явдлууд

2014 оны 8 сарын 28

09:00 цагаас “Уурхайн хаалт ба байгаль орчны хамгаалал” IX хурал “Чингис Хаан” зочид буудалд эхэлнэ. Утас 264786

09:30 цагаас "Допингийн эсрэг үйл ажиллагаа Монголд" сэдэвт ЮНЕСКО-ийн төслийн хүрээнд хийгдэх сэтгүүлчдэд зориулсан сургалт Монголын Үндэсний Олимпийн Хорооны 4 давхарт байрших Хурлын танхимд болно.

10:00 цагаас "Гэрч, хохирогчийг хамгаалах үндэсний хөтөлбөр"-ийн хэлэлцүүлэг Нээлттэй нийгэм хүрээлэнгийн хурлын танхимд болно.  Утас: 99117063, 96501051

10:00 цагаас МУИС-ын 1-р байрны Эрдмийн дугуй танхимд 2014 оны Дэлхийн Хүний хөгжлийн илтгэлийг танилцуулах үйл ажиллагааг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Монгол Улсын Их сургууль хамтран зохион байгуулж байна. Утас: НҮБХХ-99135393, 99082465

10:00 цагаас ҮХАА-н 1 давхрын хурлын зааланд Монгол-ОХУ-ын Засгийн газар хоорондын хөдөө аж ахуйн салбар дахь хамтын ажиллагааны анхдугаар хурал болно. Монгол, Оросын хөдөө аж ахуйн салбарын бодлого, хөгжлийн хэтийн төлөв, Мал эмнэлгийн салбар, Хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний худалдаа, хорио цээр зэрэг салбарын асуудлаар. ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины Монгол Улсад хийх Төрийн айлчлалын өмнөхөн зохион байгуулагдаж байгаагаараа онцлоготой.

11:10 цагаас "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд ТВ-9 телевиз Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоотой хамтран Сагсан бөмбөгийн ДАШТ-нийг 2 дахь жилдээ Монгол орон даяар шууд дамжуулах болсон талаархи хэвлэлийн бага хурал хийнэ.

14:00 цагаас Монгол Улсын Сэргээн засалт, хөгжлийн үндэсний төв БНСУ-ын Хөгжлийн бэрхшээтэй иргэдийн хөгжлийн хүрээлэн (KODDI)-гээс хамтран “0-3 насны хүүхдийн хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлэх” сэдэвт уулзалтыг Сэргээн засалт, хөгжлийн үндэсний төвд зохион байгуулна. 99169710

Өнөөдөр ГССҮТ-ийн Түлэнхийн тасагт Солонгос Улсаас "Hangang Soo" эмнэлгийн Түлэнхий Пластик мэс заслын эмч нар түлэнхий болон түлэнхийн дараах сорвитой өвчтөнүүдэд үнэгүй үзлэг хийж зөвөлгөө өгнө.  Үзлэг "Мөнгөн гүүр" эмнэлэгт болно. Утас. 99060509, 95091591

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
7797
0 эможи
keyboard_arrow_up